Зориг Сан

Зориг сан нь 1998 оны 10 сард Талийгаач С. Зоригийн дотны нєхєд, хамтран зvтгэгчид, гэр бvлийн зарим гишvvдийн санаачилсанаар анх vvсэн байгуулагдаж 10 сарын 28-нд Хууль зvйн яаманд бvртгvvлсэнээр албан ёсоор vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, нийгэмд vйлчилдэг, биеэ даасан, ашгийн бус, тєрийн бус байгууллага юм.
Сангийн эрхэм зорилго: Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
Сан зорилгоо хэрэгжvvлэхийн тулд дараах чиглэлээр vйл ажиллагаа явуулна:
- Залуучуудын улс тєр, иргэний боловсролыг дээшлvvлэх, ардчилалд тэдний оролцоог нэмэгдvvлэх
- Ил тод байдал, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх болон авлигын эсрэг үзэл санааг сурталчилах, олон нийтийг энэ чиглэлд гэгээрүүлэх
- Хvний эрх, эрх чєлєєг хамгаалж баталгаажуулах хууль зvйн актыг боловсронгуй болгох
Зориг Сангийн хамтрагч АНУ дахь Зориг Сан
АНУ дахь Зориг Сан нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэл, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд туслах зорилго бүхий Вержиния мужын Александриад бүртгэлтэй 501 с 3 ашгийн бус байгууллага юм. Тус сан Зориг сангийн хэрэгжүүлж буй Залуу Лидер Хөтөлбөр, Америк-Монгол сургуулиудын түншлэл болон Оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн гол хамтрагч бөгөөд дэмжигч билээ.