Шалгаруулалтын журам
Шалгаруулалтын шаардлага
Дараах шаардлагыг хангасан залуус ЗЛХ-т өргөдөл гаргаж болно. Үүнд:
• Монгол Улсын иргэн
• Бакалаврын зэрэгтэй
• Өргөдөл гаргах үедээ 22-25 настай байна.
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
Дээрх шаардлагыг хангасан залуус өргөдлийн бичиг баримтаа 2009 оны 9-р сарын 4-ны дотор ЗЛХ-ийн удирдлагад өгнө. Өргөдөл гаргагч дараах материалуудыг бэлтгэж ирүүлнэ. Үүнд:
• ЗЛХ-ийн өргөдлийн маягтыг (ЗЛХ-ийн вэб сайтаас болон Зориг сангаас авч болно) бөглөнө
• CV буюу товч намтар
• Ажилладаг байгууллагын шууд удирдлага эсвэл их сургуулийн багшийн 1 ширхэг тодорхойлолт
• Яагаад энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа болон уг хөтөлбөр таны ирээдүйд ямар ач холбогдолтой хэмээн үзэж байгаа болохоо илэрхийлсэн эссэ
Өргөдлийн материалуудыг бүрэн бүрдүүлээгүй бол хүчингүйд тооцно.
Шалгаруулалтын журам
Оролцогчдыг хоёр шаттайгаар сонгон шалгаруулна.
Эхний шатанд, дараах шалгаруудаар өргөдлийн материалыг үндэслэн шалгаруулна. Үүнд:
• Өргөдөл гаргагч ирээдүйн зорилгоо хэр зэрэг сайн тодорхойлсон байдал
• Хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэл байгаа эсэх
• Хөтөлбөр өргөдөл гаргагчийн хувьд ач холбогдолтой байж чадах эсэх
Хоёр дах шатанд, эхний шатанд шалгарсан өргөдөл гаргагчийг ярилцлагад урина. Сонгон шалгаруулах зөвлөл ярилцлага авахдаа дараах үзүүлэлтийг анхаарна. Үүнд:
• Урт, богино хугацааны зорилгоо тодорхойлсон байдал
• Амбиц (амжилт гаргахын тулд хүчтэй эрмэлзэл, тэмүүлэлтэй байдал)
• Нийгмийн идэвхи
• Боловсролын амжилтууд
Англи хэлээр өргөдлийн материалаа бэлтгэж, ярилцлага өгвөл илүү сайн.