Тэтгэлэгт хөтөлбөрүүд
Ширин Панжу Мэрали Сангийн Тэтгэлэгт Хөтөлбөр
АНУ-ын Азийн сан, Ширин Панжу Мэрали сан, Зориг сантай хамтран хэрэгжүүлдэг нэгдүгээр дамжааны эмэгтэй оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр 2011-2012 оны хичээлийн жилийн зараа та бүхэнд хүргэж байна. Хөтөлбөрт шалгарсан оюутан 4 жилийн турш 100 хувийн тэтгэлэг хүртэнэ.
Хөтөлбөрийн зорилго: Сургуульдаа элсэн орсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцаж чадахгүйд хүрээд байгаа МУИС, ШУТИС-д нарийн мэргэжлээр суралцахаар 1-р дамжаанд элссэн эмэгтэй оюутнуудад туслах зорилготой.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тэтгэлэгт Хѳтѳлбѳр
Монгол улсад шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх нь цаашдын тогтвортой хөгжлийн гол түлхүүр билээ. Иймээс Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай (СДЦ) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2011-2012 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвхи оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.
Оюунлаг Хүмүүн Монголын Баялаг Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр
Оюу Толгой болон Рио Тинто компаниуд нь уул уурхайн бизнесийг тогтвортой хөгжлийн үзэлд тулгуурлан хамтрагч талуудад ашигтай, орон нутгийн хөгжлийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй байдлаар эрхлэх эрхэм зорилготой. Монгол Улсын боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхай болон бусад холбогдох чиглэлээр суралцаж байгаа шилдэг оюутнуудад зориулан 2011-2012 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Дэлгэрэнгүйг: www.zorigfoundation.org