Дэмжигчид
Америкийн бизнесмэн ноён Волтер Женкинс анх Залуу Лидер Хөтөлбөрийг үүсгэн санаачилсан бөгөөд АНУ дахь Зориг сангаар дамжуулан хөтөлбөрийн үндсэн санхүүжилтийг хувиасаа олгодог юм. АНУ дахь Зориг сан жил бүр хөтөлбөрийн үйл ажиллагааны бүх зардлыг хариуцдаг. Түүнчлэн 2004 онд Японы Азийн Соёлын Форумын ерөнхийлөгч ноён Нигиши Кеничигийн өгсөн хандиваар Зориг сан ЗЛХ-т хэрэглэгдэх тоног төхөөрөмж, сургалтын материалыг сайжруулсан билээ. Зориг сан хөтөлбөрийг хэрэгжүүлэх байраар хангадаг төдийгүй шаардлагатай бусад дэмжлэгийг үзүүлдэг.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ 35 орчим хичээл ордог. Эдгээрийн ихэнхийг тухайн чиглэлдээ тэргүүлэгч бизнесүүд, гадаад дотоодын байгууллага, хувь хүмүүсийн дэмлэгтэйгээр явуулдаг. ХААН Банк, АНУ-ын Азийн сан, Монголын Урлагийн Зөвлөл, Шинэ Зеландын Байгаль Хамгаалах Санаачлага, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улаанбаатар хотын захирагчийн алба зэрэг өгөөмөр сэтгэлтэй байгууллага, хувь хүмүүсийн тус дэмийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
