Элсэлтийн зарлал
Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахчин хүсэл эрмэлзэлтэй, мэдлэгийн цар хүрээгээ тэлэхийг байнга эрмэлздэг залуучуудыг Зориг сан ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна. Хөтөлбөр нь ес дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бѳгѳѳд Монгол залуучуудын мэдлэгийн цар хүрээг нь тэлэхийн тулд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн олон талт асуудалтай танилцуулах, энэ чиглэлийн мэдлэгийг улам гүнзгийрүүлэхэд чиглэгдэнэ. Залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих нөөц бололцоогоо нээхэд нь дэмжлэг үзүүлэх, түлхэц өгөх зорилготой уг сургалтыг үндэсний болон гадаадын туршлагатай мэргэжилтэн, манлайлагчид, нэр хүнд бүхий байгууллагын төлөөлөгчид оролцон явуулдаг юм.
Уг хөтөлбөрийг төгсөгчид нь нийгмийн олон талт харилцааны талаар дадлага туршлага, шинэ мэдлэг олж авч, сурч хөдөлмөрлөх, хамтран ажиллах хэлхээ холбоогоо өргөжүүлж, өсч дэвших үүд хаалгаа нээж чаддаг билээ.
Хөтөлбөрийн сургалт нь 2011 оны 9 сараас 2012 оны 5 сарыг хүртэл долоо хоногт нэг удаа 3 цагаар явагдана. Хичээлийн 50% нь ажлын бус цагаар явагддаг бөгөөд сургалт үнэ төлбөргүй.
Оролцохыг хүсэгчид дараахь шаардлагыг хангасан байна:
- 22 - 25 настай, дээд сургууль төгссөн, ажилтай буюу ажилгүй байж болно.
- Англи хэлний зохих мэдлэгтэй бол сайн.
Бүрдүүлэх материал:
- Залуу Манлайлал Хөтөлбөрт хамрагдах шаардлага эрэлт хэрэгцээ, зорилго, хүсэл тэмүүллээ тодорхойлсон 500-1000 үгэнд багтаан бичсэн эссе
- Өргөдөл (маягтын дагуу)
Монгол, англи хэл дээрх өргөдөл, тодорхойлолтын маягтыг Зориг сангаас биеэр ирж авах буюу эсвэл Зориг сангийн www.zorigsan.org, www.ylp.mn вэб хуудаснаас хэвлэн авч бөглөнө.
ШАЛГАРУУЛАХ ЯВЦ:
Шалгаруулалт нь хоёр шаттай явагдана.
1.Эссе болон өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчид 9-р сарын 10-ны дотор утсаар мэдэгдэнэ.
2.Урьчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг 9-р сарын 10-11-ний өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг 9 сарын 12-13-ны хооронд өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.
Лавлах утас: 315444