Хөтөлбөрийн хичээл

Posted by Administrator on Wed, Jan 25 2012 04:32:00

Хичээлийн тал хувь нь байгууллагуудтай танилцах аялал,тал хувь нь лекц, ярилцлага, мэтгэлцээний байдлаар явагддаг. Энэ жилийн хөтөлбөрийн оролцогч залуусдараах байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн очиж танилцлаа.

Үүнд: Бороо Гоулд ХХК, Нээлттэй НийгэмХүрээлэн, Изинис Айрвэйз ХХК, МҮОНТ, ДБЭТ, Хаанбанк, УСУГ, Монголиан Стар Мелшерс ХХК, Оюуны өмчийн газар, Азийн урлаг ХХК, Эмнести Интернэйшнл, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг байгууллага, албан газруудаар зочилж үйл ажиллагаатай нь танилцсан.

Хөтөлбөрт олон шилдэг мэргэжилтэн, манлайлагчид лекц, ярилцлага хийснийг дурьдвал:

Глоб Интернэйшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат,Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жонатан С. Эдлтон, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогт, Хаан банкны зөвлөх, Хөрөнгийн биржийн ТУЗ-ын дэд дарга Питер Морроу, Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, Хаан банкны хууль, эрх зүй хариуцсан захирал Э.Оюунбилэг, хөтөлбөрийн санаачлагч АНУ дахь Зориг сангийн тэргүүн Волтер Женкинс, УИХ-ын гишүүн С.Оюун, Х.Тэмүүжин, Д.Энхбат, Непко ХХК-ны захирал Баабар, Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан Д.Мөнх-Очир, Клин Энержи ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Веб Гуру ХХК-ны захирал Ч.Мэргэн, Байгаль хамгааллын асуудлаар зөвлөх мэргэжилтэн Киит Свенсон, МонголынУрлагийн Зөвлөлийн АНУ дахь салбарын тэргүүн Двайт Жи нарын шилдэг мэргэжилтэнүүд, нийгмийн зүтгэлтнүүд хичээл орж бидэнтэй үнэтэй мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм.