Нийгмийн хөгжлийн төслүүд YLP VIII

Posted by Administrator on Fri, Nov 11 2011 09:27:00

Нийгмийн хөгжлийн төслүүд 

ЗМХ-ийн оролцогчид жил бүр 3 багт хуваагдаж нийгмийн хөгжлийн төсөл  боловсруулан хэрэгжүүлдэг. Төсөл хэрэгжүүлэх нь оролцогчдыг нийгэмд тулгамдсан асуудалтай танилцуулах, тэдний харилцааны ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллаæ сурах болон төслийн удирдлагын анхан шатны арга барилд суралцан, бодит амьдрал дээр туршиж үзэх ач холбогдолтой.  Хөтөлбөрийн төгсгөлд 3 төслийн тайланг авч шүүн хэлэлцэж, хамгийн шилдэг төслийг 1-р байранд шалгаруулдаг бөгөөд 3 төсөл/баг 3-уулаа шагнал гардан авдаг.  

“Эко орчин” төсөл Пластик баг 

 Хуванцар хог хаягдлыг ангилан ялгаж  дахин боловсруулалтад нийлүүлэхийн ач холбогдлыг иргэд, cургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд ухуулан таниулж, хаягдал хуванцарыг сургууль, цэцэрлэг, оршин суугчдаас цуглуулан авч үйлдвэрт нийлүүлэн оронд нь эцсийн бүтээгдэхүүн өгсөн. Мөн сонгож авсан ЕБ-ын 5 сургууль, 1 цэцэрлэг дээр хуванцарыг ил задгай байгалд хаяхын хор уршиг, байгаль орчны хамгаалах шаардлагын талаар сургалт явуулж, уралдаан зохион байгуулсан. Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран “Мишээл экспо” дээр “Эко орчин” өдөрлөг зохион байгуулсан.   

Хаягдал хуванцар боловсруулах “Сан-Оргиу” ХХК-ний үйл ажиллагааг дэмжиж үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Нийт 7,550,000 ₮-ийн хөрөнгө босгосон төдийгүй хаягдал хуванцар боловсруулах худалдаа үйлчилгээний “Сан-Оргиу ХХК”-ны  гадаад харилцаа, маркетингийн үйл ажиллагаанд оролцон Олон улсын үзэсгэлэнгээс 30,000 USD-ын шагнал авахад нь биечлэн туслалцаа үзүүлсэн.

Хамтран ажилласан байгууллага,иргэд: 

Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, БГД болон БЗД-ийн ЗДТГ-ууд, “Сан-Оргиу”ХХК, Ус ундаа үйлдвэрлэгч бусад компаниуд, ЕБ-ын 47, 51, 40, 28, 53-р сургуулиуд, 82-р цэцэрлэг зэрэг болно.

“Эрүүл эмэгтэй – Эх орны ирээдүй” Эрүүл Үндэс баг

Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын талаархи  эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сайн дураараа оношлогоонд хамрагдах боломжгүй эмэгтэйчүүдийг үнэгүй оношлогоонд хамруулах, эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгуулах ажлуудыг хийсэн. Эмзэг бүлгийн 50 эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй оношлогоонд хамруулж 200 эмэгтэйчүүдийн оношлогоо хийлгэх зардлыг шийдвэрлэж 500 хувь танилцуулга хэвлүүлж тараасан. Монголын үндэсний орчин үеийн уран зургийн галерейд “Эрүүл үндэс” эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг явуулж эх үрийн холбоо, эх хүний төгс, гоо сайхныг илтгэсэн уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдэд УХХХ-ийн талаарх ойлголт, урьдчилан сэргийлэх талаарх боловсролыг олгох сургалтыг зохион байгуулсан. Цаашид “Mongolia and beyond” ХХК-ийн бүтээгдэхүүн тутмын орлогын 1%-иар “Эрүүл үндэс” эмэгтэйчүүдийн сан байгуулан   төслийг тогтвортой үргэлжлүүлнэ. Нийт 3,187,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө босгосон.

Хамтран ажилласан байгууллага иргэд:

Хаан Банк Сан, Монгол дахь Олон Улсын Хатагтай нарын нийгэмлэг, Монголын үндэсний орчин үеийн уран зургийн галерей, Монголын урлагийн зөвлөл, Монгол эм импекс концерн, ЭМШУИС, ХСҮТ, Монголын эмэгтэй скаутуудын холбоо, СХД-ийн Гурван тэрх өрхийн эмнэлэг, Бродвэй Маркиз ресторан болон хувь хүмүүс.

1/7 эх дэлхийгээ аварцгаая” төсөл 

Байгаль экологийн тэнцвэр алдагдал, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа асуудлуудын эсрэг хүн бүр ямар нэг ач холбогдолтой үйлдэл хийх цаг болсон гэдгийг уриалах зорилгоор хамгийн энгийн 7 шийдэл болох усаа хэмнэх, мод тарих, хог хаягдлыг ялгаж ангилах, шахмал түлш хэрэглэх, эрчим хүчээ хэмнэх, машины хэрэглээг багасгах, цагаан хоол идэх зэрэг үйлдлүүдийн ач холбогдолыг иргэдэд сурталчилсан. C1 телевизийн иргэний санаачлага нэвтрүүлэгт оролцохын зэрэгцээ нийгэмдээ идэвхитэй байр суурийг эзэлсэн 300 скаутын хүчийг ашиглах, тэдэнд сургалт явуулсан. Нью Медиа Маркетинг Агентлагийн хамт олныг долоо хоногийн нэг өдөр цагаан хоол идэхэд уриалах, тус компаныг экологид ээлтэй уриалагч компаниаар сонгон авч ажилласан.

Хамтран ажилласан байгууллага, иргэд:

Хан уул дүүргийн 2р хорооны оршин суугчид, The New Media Marketing Agency